Чулуун замаск – Дотор болон гадна засалд зориулсан бат бөх өнгөлгөө

Мөнх Ампер Констракшн ХХК-ийн үйлдвэрлэсэн Чулуун замаск нь дотор болон гадна засал, өнгөлгөө хийхэд зориулагдсан өндөр чанартай барилгын материал юм. Энэхүү бүтээгдэхүүн нь чулуун бүтэцтэй, нарны гэрэл, салхи, усанд тэсвэртэй тул удаан хугацаанд бат бөх өнгөлгөө баталгаажуулдаг.

Тулга Групп нь барилгын материалын дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

Бүтээгдэхүүний давуу тал:

Маш сайн барьцалдах чадвартай

Ус, бороонд тэсвэртэй, уян хатан бүтэцтэй

Мөөгөнцөр, чийг үүсэхээс хамгаална

Байгаль орчинд ээлтэй

Ашиглах нөхцөл
Агаарын температур: +5°C – +25°C

Хуурай, салхи багатай орчинд хэрэглэнэ

Шууд нарны туяа, бороотой үед ажиллахгүй

Гадаргуугийн бэлтгэл
Тоос шороо, тос, сул холцыг бүрэн цэвэрлэнэ

Хуучин ховхорсон замаск, будаг бүрэн хусна

Шаардлагатай бол грунт (суурь шингэн) түрхэнэ

Хэрэглэх заавар
Материалыг металл шпателээр жигд тараан түрхэнэ

Давхар түрхэх тохиолдолд өмнөх үе бүрэн хатсаны дараа дараагийн үеийг түрхэнэ

Түрхэх дундаж зузаан: 2–2.5 мм

Хатаах хугацаа
Гадаргуугийн анхан шатны хатаалт: 3–5 цаг

Бүрэн хатаалт: 24 цаг

1 сав (25 кг) = 8–10 м² талбай

Анхаарах зүйлс
Ус нэмж шингэлэхийг хориглоно

Нүд, арьсанд хүрэхээс болгоомжилно

Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална

Хөдөлгөөнөөс хамгаална

Хадгалах нөхцөл
Хуурай, сэрүүн орчинд, тагийг сайтар таглаж хадгална

Хадгалах температур: +1°C – +25°C

Үйлдвэрлэснээс хойш 24 сар хадгалах боломжтой

Бидний үнэ цэнэ

Бид стандартын шаардлага хангасан, чанарын хяналттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй нийлүүлж байна.

Барилгын материал

Бид барилгын материалын иж бүрэн үйлдвэрлэлийг нэг дороос санал болгодог.

Хөөсөнцөр, EPS, сендвич хавтан

Чанартай, стандартын дагуу хөөсөнцөр, чулуун замаск, EPS болон сендвич хавтан үйлдвэрлэнэ.

100% Дотоодын үйлдвэрлэл

Бүх бүтээгдэхүүнээ 100% дотоодод үйлдвэрлэж, найдвартай шийдлийг хэрэглэгчдэд хүргэнэ.

Бат бөх барилгын суурь

Бидний бүтээгдэхүүн бүр барилгын бат бөх суурийг бүрдүүлэхэд зориулагдсан.

Тулга групп