Эмульс

Эмульс

Эмульс нь акриль эмульсэн давирхай агууламжтай, дотор заслын сүүлийн үе шатанд түрхэх зориулалттай, цагаан өнгөтэй будагч бөгөөд гадаргууны өнгө үзэмжийг гайхалтай нэмэгдүүлнэ. Өтгөн, будах чанар өндөртэй, үнэргүй, хүний биед харшил үүсгэхгүй, байгаль орчинд ээлтэй. Агаар чөлөөтэй нэвтрүүлэх, ус чийгэнд тэсвэртэй, мөөгөнцөр, хөгц үүсгэхгүй, тархац, тогтоц сайтай, өнгө гандахгүй гэх мэт маш олон давуу талтай ба өнгө оруулагч пигмент ашиглан хүссэн өнгөө гаргаж хэрэглэж болно. Цемент, шавар, бетон, тоосго, гипс болон модон хавтанд хэрэглэж болно. Суурь замаск хийгдсэн, хуурай, тоосгүй, цэвэрхэн гадаргууд 1 литрийг ойролцоогоор 9-11м.кв талбайд хүрэлцэхээр тооцож +10градусаас илүүгүй усаар шингэлж хэрэглэнэ. +20градус буюу тасалгааны темпратурт 30 минутаас дээш хугацаанд хатна.

Тулга Групп нь барилгын материалын дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:

Бидний үнэ цэнэ

Бид стандартын шаардлага хангасан, чанарын хяналттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй нийлүүлж байна.

Барилгын материал

Бид барилгын материалын иж бүрэн үйлдвэрлэлийг нэг дороос санал болгодог.

Хөөсөнцөр, EPS, сендвич хавтан

Чанартай, стандартын дагуу хөөсөнцөр, чулуун замаск, EPS болон сендвич хавтан үйлдвэрлэнэ.

100% Дотоодын үйлдвэрлэл

Бүх бүтээгдэхүүнээ 100% дотоодод үйлдвэрлэж, найдвартай шийдлийг хэрэглэгчдэд хүргэнэ.

Бат бөх барилгын суурь

Бидний бүтээгдэхүүн бүр барилгын бат бөх суурийг бүрдүүлэхэд зориулагдсан.

Тулга групп